Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоол батлагдсанаас хойш 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод наадам” нь  “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилго бүхий хамгийн том ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.

Тус наадмын шилдгүүд тодорлоо. 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг Дуу хөгжмийн бүтээл шагналыг “RISING SUN” ПЯНЗ, ЦОМГООР Эрдэнэбаатарын Шүтээн, 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг хөгжимчин шагналыг Үндэсний Урлагийн их театрын Гоцлол хөгжимчин ГАНХУЯГИЙН СОЛОНГО /СТА/ 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг удирдаач шагналыг Үндэсний Урлагийн их театрын Удирдаач ЭРДЭНЭБААТАРЫН МӨНХБАЯР /СТА/

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг дуучин шагналыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын Гоцлол дуучин БААСАНСҮРЭНГИЙН ЭНХНАРАН /СТА/ 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг дуучин шагналыг Соёл урлагийн их сургуулийн багш, хөгжмийн зохиолч ШАТАРЫН ӨЛЗИЙБАЯР /МУУГЗ/ 

"Мөнгөн мод 2023" наадмын гэрэл зургийн шилдэг бүтээл шагналыг “БҮРГЭД”, “ЦААТАН”, “ИРВЭС”  ГЭРЭЛ ЗУРАГ ТАНИН МЭДЭХҮЙН ЦУВРАЛ бүтээлээр Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа 

"Мөнгөн мод 2023" наадмын  шилдэг архитектурын бүтээл шагналыг “ИХ ХУРАЛДАЙ ОРД ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР бүтээлээр Дэмбэрэлийн Төртогтох /МУУГЗ/ 

"Мөнгөн мод 2023" наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээл шагналыг “МОНГОЛ ЭР ХҮН” ХҮРЭЛ БАРИМАЛ бүтээлээр Уран барималч Түмэннастын Даваасамбуу

"Мөнгөн мод 2023" наадмын  шилдэг дизайны бүтээл шагналыг “УРЬХАН БРЭНД 2023” КОЛЛЕКЦ бүтээлээр Урьхан брэнд 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг хувцас загварын бүтээл шагналыг “ҮҮЛЭН ЦУВРАЛ” КОЛЛЕКЦООР Батжаргалын Ганбаатар 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг соёлын өвийн бүтээл шагналыг “МОНГОЛ ӨВ СОЁЛ” ВИРТУАЛ ҮЗМЭРЭЭР Central Телевиз 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг цахим бүтээл шагналыг "СОЁЛ, БОЛОВСРОЛЫН ИНТЕРАКТИВ КОНТЕНТ"-оор Очирсүрэнгийн Батхолбоо

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг зар сурталчилгааны бүтээл шагналыг “ГАЙХАМШИГТ ЖОЛООЧ - УУСАН БОЛ ЖОЛОО БАРЬДАГГҮЙ”  НӨЛӨӨЛЛИЙН АЯН-аар "АПУ"  ХК 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг ном хэвлэлийн бүтээл шагналыг “СОЁЛ СУДЛАЛЫН ҮНДЭС” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг нийтлэл, нэвтрүүлэг шагналыг “ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Нямсайханы Тэмүүлэн 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг судлаач шагналыг Монгол Улсын Консерваторийн багш ЛУВСАННОРОВЫН ЭРДЭНЭЧИМЭГ /Доктор/Sc.D/, профессор/ 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг бүжигчин шагналыг “Амка данс студи”-ийн бүжигчин ЭНХТУЯАГИЙН АМАРЖАРГАЛ 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг бүжиг дэглээч шагналыг Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч ХАТАНХУЯГИЙН ХАШХҮҮ /СТА/ 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг зураач шагналыг Про театрын найруулагч, зураач БУДЫН АНХБААТАР 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг тайз, дэлгэцийн зохиолч шагналыг ШАГДАРСҮРЭНГИЙН ГҮРБАЗАР /Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ/ 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг продюсер шагналыг Үндэсний Урлагийн их театрын дуучин ДАШДАМБЫН ШИРМЭНТУЯА /МУГЖ/ 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг жүжигчин шагналыг Про театрын жүжигчин ЦЭГМЭДИЙН ТӨМӨРХУЯГ /МУГЖ/ 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг найруулагч шагналыг Улсын драмын эрдмийн театрын найруулагч ЧОЙНХОРЫН НАЙДАНДОРЖ /МУУГЗ/ 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг кино урлагийн бүтээл шагналыг Оранж энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “ШАР ГЭГЭЭ” Уран сайхны кино 

"Мөнгөн мод 2023" наадмын шилдэг тайзны уран бүтээл шагналыг “ХҮННҮ ГҮРЭН ОНГОД” циркийн тоглолт хүртлээ.