Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж Интермед эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байгаа тухай мэдэгдсэн.  69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд Интермед эмнэлгийн зүгээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан байна. Шинжилгээг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байгаа. Энэ тухай Интермед эмнэлгээс албан ёсны мэдэгдлийг гаргажээ.