Цаг үеийн мэдээ

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дугаар Хамба номун хаан, гэвш  лхаарамба, Монгол багш Д.Жавзандорж дээдэст энэ жил Мөрөнгийн хүрээнд заларч ээлжит “Номын айлдвар”-аа айлдана уу хэмээн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдээс мандал өргөн айлтгалаа. Айлтгалыг болгоож ирэх зун Мөрөн хотод морилохоо айлдав. 

Монгол багш Мөрөн хотод удаа дараа морилж ном айлдаж байсан бөгөөд “Мигзэмийн номын хүрээ” айлдварыг өмнөх хоёр жил дараалан айлдсан билээ. Өнөө жил үргэлжлүүлэн айлдах юм.