Цаг үеийн мэдээ

“Hero еntertainment”-ийн найруулагч Б.Баатарын найруулсан “Тамгагүй төр” жүжиг БНХАУ-ын урилгаар анх Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ны Хөх хотод өнгөрөгч оны есдүгээр сард тоглох гэрээ байгуулсан. Гэвч тодорхойгүй шалтгаанаар “Тамгагүй төр” жүжгийг тоглуулахгүй буцаасан байдаг.  Тус жүжгийн 4000 тасалбарыг буцаасан. 

Үүний дараа Их Британийн Лондон хотын “West And–д 14 өдрийн турш тус жүжиг 2359 хүний суудалтай алдарт Колизэй театрт дүүрэн үзэгчтэйгээр тоглож, нийт 40 гаруй мянган үзэгчдэд хүрсэн билээ. 

Тэгвэл “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчдэд БНХАУ-ын тал 11 сая юань буюу 2 сая ам.долларын нөхөн олговор олгосон бөгөөд уран бүтээлчдийн баг энэхүү нөхөн олговор олгосон тухай мэдээлэл гарлаа. Энэ тухай Херо энтертайнмэнтаас тодруулахад “Нөхөн олговор авсан нь үнэн. Гэхдээ 2 сая ам.доллар гэдэг тоо буруу байна. Үнийн дүн зөрүүтэй мэдээлэл гарч. Нөхөн олговор авсан нь үнэн” гэв.

С.ОТГОНБАЯР