Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар холбооноос Европ дахь Монголчуудын Цагаан сарын үндэсний бөхийн барилдааныг 2023 оны 1 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй бөхчүүд, бөх сонирхогчид, эцэг эхчүүд Ерөнхий зохион байгуулагч Б.Сарантай (цахим шуудан: mglwrestling23@gmail.com, утас: +33648110252) шууд холбогдох боломжтой.