Цаг үеийн мэдээ

2024 оны 1 сарын 10-ны өдрийн зурхай

Хонь: Ажил хэрэг болон хувийн амьдралд таагүй мэдрэмжийг төрүүлсэн өдөр болно. Удирдах албан тушаалтантай үл ойлголцолд хүрч болзошгүй. Аливаа таагүй уур амьсгалаас болж стресст орвол эрүүл мэндийн байдал зарим талаар доройтно. Итгэлтэй найз нөхөдтэйгөө уулзан ярилц. Сэтгэлийн амар амгаланг гэр бүл болон найз нөхдөөс олж мэдрэх болно. 

Үхэр: Удирдлага болон хамт олны түвшинд үүссэн маргаан зөрчилдөөнд татагдан орж болзошгүйг од эрхэс анхааруулж байна. Бусад хүмүүсийн зүгээс гаргах бүдүүлэг зан, түрэмгий авирт өртөх магадлалтай. Өнөөдөр таны байр сууринд хор хохирол учруулж болох аливаа үйл явдлаас холхон байсан нь дээр. Ялангуяа ойлгомжгүй харилцаанаас шууд зугт. Ажил хэргийн түншээ буруу таних, бага зэргийн хайнга байдал гаргах зэргээс шалтгаалан алдагдал тулгарч болзошгүй. 

Ихэр: Мэдлэгийн хүрээгээ тэлэх өдөр. Өнөөдөр оюун ухааны сэргэг байдлаа ашиглаж, хүссэн мэдээллээ боловсруулж чадна. Энэ боломжийг сайн ашигла. Орлогын шинэ эх үүсвэртэй болох нь өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд сайнаар нөлөөлнө. Аар саар зүйлээр хөөцөлдөх нь ашигтай боломжийг үргээж магадгүйг анхаар. Хувийн амьдралд өөрчлөлт гарч магадгүйг од эрхэс сануулж байна. 

Мэлхий: Үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийн тулд нөлөө бүхий хүний дэмжлэгийг авах хэрэгтэй. Од эрхсийн нөлөөгөөр өөртөө итгэлтэй бөгөөд нөхцөл байдалдаа сэтгэл хангалуун байж чадна. Хэн нэгний сайхан тусын хариуг одоо барих цаг болсон байж мэднэ. Эрч хүчтэй хүмүүсийн эрүүл мэнд сайн байх бөгөөд өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа үр дүн сайтай байх болно. 

Арслан: Ихэнх хүмүүст сэтгэл ханамж, баяр хөөрийг авчрах үйл явдал болно. Чухал ажлыг гүйцэтгэх шаардлага гарч ирнэ. Гэхдээ бодлогогүй үүрэг амлалт үүсгэвэл үл ойлголцол, маргаан зөрчил гарах бололтой. Шинэ өөрчлөлт хийх болон хуучинсаг үзэл бодлын хооронд зөрчил гарахаар байна. Хэрвээ та асуудалд анхаарал болгоомжтой хандвал бүх зүйлс эергээр шийдэгдэх болно. 

Охин: Зорьсон үйлээ хийж гүйцэтгэхэд хүндрэл байх болно. Гэхдээ азаа туршиж, гэнэтийн зүйл хийх гэсний хэрэггүй. Өөрийн хүсэл мөрөөдлөө амьдрал дээрх сонирхолтой зүйлтэй холбоход анхаарлаа хандуул. Нөхцөл байдал чиг хандлагаа тодорхойл. Сөрөг хандлагаар өөрийгөө бүү цэнэглэ. Муу зуршлаа өөрчлөх гэсэн хүчин чармайлтаа ямар ч нөхцөлд үргэлжлүүл. 

Жинлүүр: Өөдрөг үзэл, амьдралын эрч хүч нэмэгдэх өдөр. Энэ үед гэнэтийн таатай мэдээ хүлээж авах эсвэл ойр дотнын хүнээсээ бэлэг авна. Олны анхаарлын төвд орох боловч янаг амрагийн адал явдлаас холуур байхыг од эрхэс зөвлөж байна. Уран бүтээлч хүмүүсийн онгод орох таатай боломж гарна. Ажил хэрэгч хүмүүс орлогын шинэ эх үүсвэртэй болох магадлалтай. Эрүүл амьдралын хэв маяг мөрдөж эхлэхэд анхаар. 

Хилэнц: Од эрхэс олон нийттэй нээлттэй харилцахыг зөвлөж байна. Ажлын харилцаанд сайнаар нөлөөлөх хүнтэй танилцах магадлал байна. Ихэнх холбоо харилцаа танд сэтгэл ханамжийг өгнө. Эерэг уур амьсгал дүүрэн байх газарт цагийг өнгөрүүлэхээр төлөвлө. Таны эрүүл мэндэд ашиг тустай үйл ажиллагаа нь өвчин эмгэгээс сэргийлэхэд тусална. 

Нум: Ажлын харилцаанд асуудал үүсэж, нөхцөл байдлыг муутгана. Нэмэлт асуудал үүсгэхээс сэргийл. Тэвчээртэй, дуугүй байх нь энэ өдрийн таагүй уур амьсгалыг өөрчилж чадна. Архаг хууч өвчин сэдрэх магадлалтай. Биеийн хүчний ажил хийх, хэт ачаалал авахаас татгалз. Ойр дотнын хүмүүстэйгээ байснаар таагүй өдрийг зөөллөж өгнө. 

Матар: Шинэ ажил эхлэх бол хэт ихийг төлөвлөх хэрэггүй. Мэргэжлийн хүрээнд идэвхтэй ажиллахад муугүй үе. Харин санхүүгийн хөрөнгө оруулалт олох ажилд саад гарч мэднэ. Ойр дотнын хүрээлэлд харилцааны асуудал гарч магадгүй. Хэн нэгний эрс тэс шийдвэр таны дургүйг хүргэнэ. Гэхдээ биеэ сайн барих хэрэгтэй. Бусдын хов живд шууд итгэж болохгүй.

Хумх: Эрч хүч нэмэгдсэн таатай өдөр болж байна. Энэ үед хэн нэгэн шинэ зүйл санал болговол эелдгээр хүлээж авах хэрэгтэй. Адал явдал хүсэх боловч амар тайван нөхцөл байдал илүү хэрэгтэй. Уран бүтээлч хүмүүсийн онгод хөглөгдсөн байх болно. Таныг амжилт хүлээж байна. Ажил хэргийн хувьд хийх ёстой зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлж, идэвхтэй ажиллах хэрэгтэй. 

Загас: Энэ өдөр их ачааллыг үүрэх бололтой. Ажлаа эртнээс зохицуул. Санаанд оромгүй хүний тус дэм их хэрэг болно. Бусдын тусыг мартаж болохгүй. Харин зарим найз нөхөд хүнд үед нүүр бууруулж мэднэ. Гэхдээ нарийн учир шалтгааныг тодроогүй үед хов живд итгэх хэрэггүй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж, дотоод мэдрэмжээ дагахыг од эрхэс зөвлөж байна.