Цаг үеийн мэдээ

Говийн гайхамшигт зургаан амьтны нэг бол ХАР СҮҮЛТ юм.

Эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэнэ. 

Хар сүүлт нь дунджаар 6-12 жил насалдаг.

Хар сүүлтийн ооно эвэртэй, Шаргачин эвэргүй.

Ооно 110-116 см, шаргачин 93-110 см урт, ооно 23-33 кг, шаргачин 18-20 кг жинтэй байдаг.

Сонсгол нь маш сайн, их хурдан, цагт 55-62 км туулж чадна. 

Эр нь 3, эм нь 2 наснаас үржилд ордог. Ороо хөөцөө нь арванхоёрдугаар сарын 20-ноос нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Хар сүүлт жилд 30 орчим тонн хорголоор говь цөлийн хөрсийг борддог. 

Шаргачин нь үр төлөө аюул, заналхийллээс хамгаалахын тулд бут, сөөглөг орчинд нуудаг бөгөөд янзага бутны ёроолд хярж хөдөлгөөнгүй нуугдаж, шаргачин харин аюул заналхийллийг хөлийн хурдаар холдуулж, төөрүүлэх үйлдэл хийдэг байна. 

-Монгол Улсын "Улаан ном"-д “Ховор” амьтнаар бүртгэгдсэн хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан бол Эрүүгийн хуулийн 24.5.1-д зааснаар 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жилийн хорих ял эдлүүлэхээс гадна Засгийн газын 2023 оны 260 дугаар тогтоолд заасан 3.330.000 төгрөгийн экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлнэ.