Цаг үеийн мэдээ

-Аргаль нь Төв Азийн (Гималайн нуруу, Төвөд, Алтайн нуруу) уулархаг, өндөр бүс нутгаар амьдардаг хамгийн том зэрлэг хонь юм.

-Аргаль бол хонины зэрлэг өвөг бөгөөд өдгөө дэлхийд нэн ховордсон амьтны нэг юм.

-Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлээр үнэлэгдсэн.

-Аргалийн 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн.

-Монгол орны чимэг болсон сүр жавхлант, сайхан амьтдын нэг болох аргаль хонины эрийг нь угалз, эмийг нь хомь ,үр төлийг нь хурга гэдэг

-Аргаль нь хурд хүчтэй, хүдэр чийрэг, 1 метр 40 см- ээс 1 метр 50 см хүртэлх биеийн урттай уг амьтан нас нэмэх бүрт нурууных үс бууралтаж, тод цагаан өнгөтэй болдог. 

-Угалзууд эврээрээ мөргөлдөн хүчээ үзэж, өөрсдийн бяр чадлыг бусдадаа харуулдаг. Энэ нь аль хүчтэй нь бие гүйцсэн хуц болж, өөрийн үр төлийг үлдээх байгалийн зохилдлогоо юм

-Аргаль нь хадны сүг зурагт дүрслэгдсэн байх нь эртнээс бидэндтэй зэрэгцэн оршин буй нотолгоо юм. 

-Аргаль нь сүргээр амьдардаг учир үржлийн үедээ олноор нэг дор цуглардаг нь гайхамшигт үзэгдэл юм.

-Аргаль нь Монгол орны уулархаг нутгийн хад асгат налуу, тагийн бүсийн дэвсэгт бартаат уул толгодыг түшин тархдаг.