Цаг үеийн мэдээ

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан гарз, хохирол багатай даван туулах зорилгоор мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авах ажлыг Улсын Онцгой комисс, Монголын Махны Холбоо, Махны үйлдвэрүүдтэй хамтран зохион байгуулж байна. 

Мах бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд малчид дараах үйлдвэрүүдтэй шууд холбогдох боломжтой.