Цаг үеийн мэдээ

Энэ өвлийн улиралд халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, зургаан машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа юм.

Тодруулбал,

Сэлбэ голын авто замын орц гарцын гүүрэн доорх мөсийг сувагчилж, 2.5 метр өргөн, 1.2 метр гүн, 45 метр урт суваг татан, 28 удаагийн рейсээр 420 тн мөсийг зөөж тээвэрлэх

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлалтай 1 дүгээр сувагт 450 метр суваг татан,150 кг давс хийх

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлалтай 3 дугаар сувагт 810 метр суваг сэргээн татаж, далан босгон 56 удаагийн рейсээр 850 тн мөсийг зөөн, явган хүний гүүрэн гарцын доод бөглөрсөн хэсгийг 1,8х1,5х2 метр нээх

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны даланд 1.20Ч0.80Ч350 метр суваг татах

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай далан 40 метр суваг татах ажлуудыг гүйцэтгэн, айл өрх, авто замын зорчих хэсэг рүү ус хальж орохоос сэргийлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, ус мөсөнд, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй тул иргэдийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг анхааруулж байна.