Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Засгийн газар Европын Холбооны “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийн хөтөлбөрийг 2020 оноос хойш хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь Европын Холбооноос Монгол Улсын Засгийн газарт 2020-2024 оны хооронд хөдөлмөр эрхлэлт, төрийн санхүүгийн удирдлагын талаар төрөөс баримталж буй бодлогыг дэмжих, төрийн санхүүгийн ил тод байдлыг хангахад чиглэгдэж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Алсын хараа-2050”-д тусгагдсан хүний хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон нийгмийг бүрдүүлэх зорилгуудтай тус хөтөлбөр нь бүрэн уялдсан.

Төсвийн дэмжлэгийн 4 дэх шатны санхүүжилт болох 6.1 сая еврогийн шилжүүлэг 2023 оны 12 дугаар сард хийгдсэнээр Монгол Улсын Засгийн газар тус хөтөлбөрийн хүрээнд нийт 38,5 сая еврог Европын Холбооноос хүлээн аваад буй юм.