Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: 

- "Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,

- "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

- Монгол Улсын Ерөнхий сайд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ажилласан талаар,

- Шинэ төмөр замын төслүүдийн явцын талаар танилцуулга зэрэг асуудал хэлэлцэж байна.