Цаг үеийн мэдээ

Монгол Улсын боловсролын салбарт хийгдэж буй өөрчлөлт шинэлчлэлийн талаар буюу сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, багшийн гурван тулгуурт бодлого, боловсролын үнэлгээний тогтолцоо, гүйцэтгэл, үр дүнд суурилсан  санхүүжилт, цахим шилжилт, сургалтын байгууллагын менежментийн талаар хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өгч санал солилцлоо.

Монгол Улс 2022 онд PISA үнэлгээнд анх удаагаа оролцсон Финланд болон Монгол Улсын үзүүлсэн амжилт болон нэн ялангуяа унших чадварыг бага наснаас хөгжүүлэх асуудалд тус улсын туршлага, анхаарах асуудлыг хөндөж ярилцлаа.

Монгол Улс нь 2022-2023 оны хичээлийн жилд Финландын Турку их сургуулийн EDUTEN платформыг 4 дүгээр ангийн математикийн хичээл дээр туршиж, 2023-2024 оны хичээлийн жилд 3-4 дүгээр ангид нэвтрүүлсэн. Энэхүү платформыг цаашид урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд санхүүжилтийн ямар хувилбар илүү тохиромжтой талаар судлахаар /Nordic Foundation, Business Finland гэх мэт/ тохирлоо. 

Мөн “Heureka” шинжлэх ухааны төвд зочиллоо. Монгол Улсад баригдаж буй шинжлэх ухааны паркийн барилгад шинжлэх ухааны музей, хүүхэд залуучуудад зориулсан шинжлэх ухааны туршилтын төвийг байгуулахад хамтран ажиллах, зөвлөх үйлчилгээ авах саналыг тус төвийн захирал Микко Муллукоскид тавилаа.