Цаг үеийн мэдээ

Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг шуурхай шалгаж, шийдвэрлэх, иргэдэд цагдаагийн байгууллагын аюулгүй байдлын үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилготой дараах ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. 

Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд тохируулан нийслэлийн хэмжээнд 3 бүсэд хувааж хяналт тавьдаг байсныг энэ оны гуравдугаар сараас 7 бүсэд хуваан хяналт тавих ажлыг эхлүүлжээ. 

Авто эргүүлийн чиглэлд нэмэгдлээр 80 алба хаагчтай, 40 автомашин ажиллуулж эхэллээ. Авто эргүүлийн 40 чиглэл нэмэгдснээр нэг эргүүлийн автомашинд оногдох ачаалал дунджаар 35 хувиар буурчээ. 

Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд шуурхай очих боломж дундаж хугацаа 4-6 минутаар нэмэгджээ. 

Авто эргүүлийн тоог нэмэгдүүлснээр дуудлага, мэдээлэлд 2-10 минутад очих хурд 4,5 хувиар, 10-20 минутад очих хурд 7 хувиар өсөж, 30-с дээш минутад очиж байсан дуудлага 7,5 хувиар тус тус буурчээ.