Цаг үеийн мэдээ

Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
Улаанбаатар амьтны хүрээлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк, 4 өнгийн бөмбөгөр байшинд байрлан ажиллаж байна.
Цагийн хуваарь: 11:00-20:00 цагийн хооронд ажиллана.
Тасалбарын үнэ: Хүүхэд - 5500 төгрөг / 2-16 нас /
Том хүн - 8000 төгрөг
2 хүртэлх насны хүүхэд төрсний гэрчилгээний хамт ирж үнэ төлбөргүй орно.
Лавлах утас: 9811 7487