Цаг үеийн мэдээ

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурал болох байсан. Уг шүүх хурал дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшилжээ. Хойшлуулсан шалтгааныг тодруулахад “Хохирогчийн тал өмгөөлөгч нэмж авах хүсэлт өгсөн” гэв.