Завхан аймгийн Алдархаан сумын Алдар багийн ‘’Зүүн хайрхан’’ гэдэг газарт 82 настай иргэн Г нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай бид өчигдөр мэдээлсэн.
Уг иргэний талаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга У.Болдоос тодрууллаа.
-82 настай иргэн сураггүй алга болоод эрэн хайж байгаа тухай мэдээлэл байна. Одоогоор эрлийн явц ямар байна вэ?
-Одоогоор олоогүй. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
-Уг иргэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд гэрээсээ гарсан гэх. Гэр бүл нь яагаад ингэж удаан хугацаанд мэдээлээгүй юм бол?
-Тухайн хүн тогтсон гэр оронгүй, олон дээгүүрээ явдаг. Хамаатан гэх хөгшин настай эхнэр, нөхөр хоёр л байдаг. Өөрөө удаан хугацаагаар ийш тийш явдаг болохоор ирчих байх, сураг гарах байх гээд мэдээлэл өгөөгүй юм билээ. Тэгээд ямар ч сураг гарахгүй болохоор нь манайд хандсан байна лээ. Бидэнд бол мэдээлэл ирээд 2-3 л хонож байна.
-Эрлийн баг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-Манай аврах, эрэн хайх анги ажиллаж байгаа.
-Ямар нэгэн сураг гараагүй юу?
-Одоогоор ямар ч сураг гараагүй ажиллагаа үргэлжилж байна.
С.ОТГОНБАЯР