Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу Аки башёгийн дөрөвдэх өдөр башёг манлайлан барилдаж буй Их аварга Какүрюү М.Ананд Ичиножо А.Ичинноровтой хүч үзсэн билээ. Манай хоёр бөхийн хоорондын барилдаан 12-3 харьцаагаар аварга илүүрхдэг аж. Хоёр бөхийн барилдаан золгосон байдлаас Какүрюү аварга зайгаа мэдрээд мушгиж давсан ба Ичиножо унахдаа гараа эвгүй даран унасан юм.

Ингэснээр мэагашира Ичиножо А.Ичинноров Аки башёг өнөөдрөөс өнжихөөр болжээ.