Цаг үеийн мэдээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башё буюу есдүгээр сарын башё Токио хотын “Рёогикү Кёокүгикан” ордонд тавдахь өдрөө амжилттай үргэлжлэн явагдлаа. Башёг манлайлан барилдаж буй Их аварга Какүрюү М.Ананд өчигдөр маэгашира Асанояаматай барилдсан барилдаан үзэгчдийг шуугиулав. Хоёр бөх хав золгосон байдлаас Асанояама манай аваргыг хүчээр илүүрхэн дэвжээнээс гаргав. Ингэснээр ёкозүна Какүрюү Аки башёгийн эхний унаагаа авсан байна. Тэрбээр өнөөдөр маэгашира Дайейшотой барилдана.

Өчигдөр Ичиножо А.Ичинноров Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдах байсан боловч мөр нь гэмтсэний улмаас дэвжээнд гарсангүй. Ичиножо ингэснээр Аки башёг өнжиж байгаа бол Тамаваши Б.Мөнх-Оргил озеки Точиношинтой хүч үзнэ.

Маэгаширагийн Азамарюү С.Тодбилэг өчигдөр Цүрүгишотой хүч үзэн унасанаар 3 даваа, 2 унаатай боллоо. Тэрбээр өнөөдөр Нишикигитэй барилдана. .

Дээд зиндааг сэкиваке Такакейшо болон маэгашира Окиноуми нар 5 даваатай тэргүүлж байна.
Өнөөдөр жюүрео зиндаанд Чиёошома Г.Мөнхсайхан болон
Кирибаяма Б.Лхагвасүрэн нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ.

Ёкозүна Какүрюү М.Ананд 4-1
М4 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-2
М15 Азүмарюү С.Тодбилэг 3-2

Жюүрёо зиндаа

Ж1 Чиёошома Г.Мөнхсайхан 3:2
Ж4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2:3
Ж6 Миторюү Б.Төрболд 3:2
Ж7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 4:1
Ж12 Сэйро А.Өнөболд 1:4

Ч.Амар