Цаг үеийн мэдээ

        Коронавирусийн халдвар өнөөдрийн байдлаар 76 орон болж нэмэгдсэн байна. Эдгээр орнуудаас  БНСУ, Итали, Иран, Герман гэх орнуудад голомтлогдон тархаад байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 3 сарын 2-ны мэдээгээр дэлхийн 72 улсад нийт 90870 тохиолдол бүртгэгдэж 30112 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт Андор, Иордан, Мороко, Португаль, Тунис, Синигал, Саудын Араб, гэх 8 оронд халдвар бүртгэгджээ.       

        Сүүлийн 24 цагт Хятад улсад 130 тохиолдол бүртгэгдсэн нь өвчин тархаж эхэлсэн цагаас хойш хамгийн бага тохиолдол болоод байгаа юм. Хятад улсад дэгдэлт хязгаарлагдаж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдын тоо буурч 129 болоод байгаа юм. Харин шинэ тохиолдлын 80 хувь нь Өмнөд Солонгос, Итали, Иранд бүртгэгдээд байгаа юм.

            Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар буй бөгөөд энэ хугацаанд 20 гаруй удаагийн сургалтад 3,000 гаруй эмч, мэргэжилтнүүдийг хамруулж, арга зүйн зөвлөгөө өгсөн тухай мэдээллээ. Мөн найман багаар 56 удаагийн дуудлагад үйлчилж, нийт 12 мянга гаруй м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Тодруулбал, агаарын тээврийн 31 онгоц, 25 автобус, хоёр галт тэрэг, 14 чингэлэг ачаанд халдваргүйтгэл хийжээ.