Цаг үеийн мэдээ

        Дэлхийн спортын түүхэнд хамгийн үнэнч хөгжөөн дэмжигч гэгддэг Бразилийн хөлбөмбөгийн үндэсний багийн хөгжөөн дэмжигчдийн нүүр хуудас болсон Кловис Акоста Фернандес юм. Тэрээр зөвхөн Бразилийн үндэсний хөлбөмбөгийн багт зөвхөн хайртай байгаагүй, багаараа амьсгалж, амьдралаа зориулж ирсэн юм. Тэрээр 25 жилийн турш дэлхийгээр аялж нийт 66 орон 150 гаруй шигшээ багийнхаа тоглолтыг үзжээ.

      Кловис Фернандес бол жирийн л нэг хөлбөмбөгийн хорхойтон. Гэхдээ Конор Макгрегор нэгэнтээ хэлсэн байдаг, “Зүгээр л нэг дурлах бус бүр донтож байж л амжилтад хүрдэг” гэж. Түүн шиг хөлбөмбөгт бүр донтчихсон нэгэн.

       Фернандесийн аав нь 1958, 1962 онд Бразилын шигшээ дэлхийн аварга болоход гэрийнхээ гадаа салют буудуулж, магнай тэнийн баярладаг нэгэн байж. Гэхдээ тэрээр  эрийн цээнд хүрээд ДАШТ-ийг очиж үзье гэж шийдэж.

            Ингээд ажиллуулж байсан пиццаны газраа зарж, эхнэртээ олон жилийнх нь турш хүссэн төгөлдөр хуурыг авч өгөөд Итали руу явах зөвшөөрөл хүсчээ. Уярсан эхнэр ч зөвшөөрсөн байна. Ингээд Фернандес 1990 онд Итали руу явж шигшээгийнхээ бүх тоглолтыг үзэхээр шийдэж, Италид ирээд бүтэн сар болох учраас  тэндэхийн нэгэн пиццаны газар ажилд ороодхож.

"Том тэмцээн бүрийг үзнэ" гэж өөртөө андгай тэрээр ДАШТ, Америкийн цомыг алгасахаа больсон юм.

            Фернандес дөрвөн хүүхэдтэйн хоёр нь хүү. 1994 оны ДАШТ-ий өмнө том хүүгээ англи хэл сургаж хүүгээ дагуулан АНУ-д болсон 1994 оны ДАШТ-ийг үзнэ. Хүү нь түүнд орчуулга хийж өгнө. ДАШТ-ий үеэр олон улсын фанатуудтай уулзан баясаж, ярилцан танилцах болжээ.

 Гэхдээ ганц хүүтэйгээ ч бус бас бус залуусыг дагуулан очжээ. Ингээд бүлэг залуусаа Gaucho da Copa бүлгийнхэн хэмээн нэрлэж, тэд ч шигшээ багаа чимээтэйхэн дэмжиж, олны анхаарлыг татсан байна.

Шигшээ багийн хөлбөмбөгчид нь хүртэл тэдэнд талархсанаа илэрхийлсэн юм билээ. Харин үнэнч фанат маань  60 насандаа таалал төгсчээ.