Цаг үеийн мэдээ

      Коронавирусийн тархалт гол нэрийн эм бэлдмэлийн хомсдолд оруулж болзошгүй. Женерик хэмээх бодисын гол үйлдвэрлэгч, нийлүүлэгч болох Энэтхэг улс эмийн экспортоо эрс бууруулахаар болсноо зарласан байна.

 

     Энэтхэгийн эм бэлдмэлийн хязгаарлалтад 26 женерик орсон байна. Женерик гэдэг нь янз бүрийн эм бэлдмэлийн найрлагад ордог идэвхтэй бодис бөгөөд парацетамол хэмээх халуун бууруулах, өвчин намдаах эмэнд ихээр хэрэглэдэг байна.

 

    Жагсаалтад мөн тинидазол, эритромицин, прогестерон даавар зэрэг хэдэн төрлийн антибиотик, В12 витамин оржээ. Энэтхэг улсын эмийн үйлдвэрлэлийн 70 хувь нь Хятадад үйлдвэрлэдэг эмийн найрлагаас хамаардаг. Гэтэл Хятадад сүүлийн үед коронавирусийн улмаас эмийн нэлээд хэдэн үйлдвэр хаалгаа барьжээ. Энэтхэгийн засаг захиргаанаас бэлэн эм бэлдмэлийн гурван сарын нийлүүлэлтийн нөөц бий гэж мэдэгдэж байна. Тиймээс одоохондоо сандарч түгшиж явдалгүй гэжээ.

 

    Гэхдээ Оксфордын их сургуулийн эдийн засагчид экспортын хязгаарлалтаас болж зарим төрлийн түгээмэл хэрэглэдэг эм бэлдмэл үнэд орж болзошгүй гэж анхааруулж байна.