Цаг үеийн мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч дунд сургуулийн сурагч Грета Тунбэрг охин өнгөрсөн наймдугаар сараас эхлэн долоо хоногийн баасан гариг бүрт Стокгольм дахь парламентын ордны гадаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хичээл хаялт зохион байгуулж байгаа юм. Тэрээр дэлхийн уур амьсгалын тухай Парисын гэрээнд заасан шаардлагуудыг биелүүлэхийг засгийн газраас шаардсан бөгөөд түүний шаардлагыг биелүүлэхээс нааш баасан гариг бүр хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдсэн.

Түүний тэмцэл нь өдгөө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын залуучуудын хөдөлгөөн болон өргөжжээ. Улмаар Герман, Япон, Их Британи, Австрали зэрэг олон орны сурагчид түүний санаачилгад нэгдэн “Ирээдүйн төлөөх Баасан гаригууд” хэмээх эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулах болжээ.

Тэгвэл Грета охин Хятадуудыг савхаар хоол хүнсээ идэхээ болихыг уриалжээ. Ингэснээр цэвэр агаарыг бэлэглэгч модоо хайрлах нэг арга юм гэдгийг хэлж. Харин Хятадууд үүний хариуд Грета охиныг сургуульдаа буцаж сураад, савхыг хулсаар хийдгийг, хулс нь өвс гэдгийг мэдэж авах болно хэмээжээ.

Мөн Грета болон түүний найзуудыг хүндээр бие засахдаа цаасаар арчихгүй байхыг зөвлөжээ. 00 цаас бол харин мод гэжээ.