Цаг үеийн мэдээ

       АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 500 давжээ. Энэ тухай АНУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнийг иш татан  “CNN” телевиз мэдээлсэн байна.

     Халдвар авсан хүмүүс дотор Хятадын Ухань хотоос болон “Diamond Princess” хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн АНУ-ын иргэд багтаж байгаа аж. Үүнээс гадна халдвар авсан АНУ-ын 21  иргэн  “Grand Princess” хөлөг онгоцон дээр байгаа аж.

    Халдварын тохиолдлууд нийт 33 мужид бүртгэгдээд байна. Коронавирусний халдварын улмаас АНУ-д 21 хүн нас баржээ.