Цаг үеийн мэдээ

Миннеаполис хотын цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьстан иргэн Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх сүүлчийн ёслол Хьюстон хотод зохион байгуулагдлаа.

Зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийн олон оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг өрнүүлэх шалтгаан болсон түүнийг эцсийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэхийг хүссэн олон мянган хүн сүмд хүрэлцэн ирсэн байна. Сүмийн гадна урт цуваа үүссэн бөгөөд хөрш зэргэлдээх хотуудын иргэд мөн хүрэлцэн ирцгээжээ. Коронавирусний үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сүмд нэг дор 15-аас илүү хүн оруулахгүй байх арга хэмжээг авчээ.

Салах ёс гүйцэтгэх ёслолд Техасын амбан захирагч Грегг Эбботт болон Хьюстон хотын дарга, цагдаагийн дарга хүрэлцэн ирсэн байна. Жорж Флойдыг Хьюстоны оршуулгын газарт гүн нойрсож байгаа эхийнх нь дэргэд өнөөдөр нутаглуулах юм байна.

 

Жорж Флойдын хүзүүн дээр нь өвдөглөж аминд нь хүрсэн цагдаагийн ажилтан асан Дерек Шовины шүүх хурал даваа гарагт Миннеаполис хотод эхэлсэн байна. Шүүхээс түүний батлан даалтын мөнгийг 1,25 сая ам.доллараар тогтоосон байна. Жагсагчид Дерек Шовинд насаар нь хорих ял оноохыг шаардаж байгаа юм. 

Эх сурвалж: ВВС