Цаг үеийн мэдээ

Дэлхийн хэмжээн дэх коронавирусний халдварын нийт тохиолдлын бараг тэн хагас хувь нь буюу 3,3 сая орчим тохиолдол нь Хойд болон Өмнөд Америкийн орнуудад бүртгэгдээд байгааг Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдлээ.

Дэлхий даяар коронавирусний халдварын 7,2 сая тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүний бараг 2 сая орчим тохиолдол нь АНУ-д дангаараа, 740 мянга орчим нь Бразил улсад, 200 мянга орчим тохиолдол нь Перу улсад, 100 мянга гаруй нь Чили, Мексик улсуудад мөн хэдэн 10 мянга орчим тохиолдол нь Америк тивийн бусад орнуудад бүртгэгдээд байна.

Пан Америкийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Карисс Этьенийн танилцуулснаар халдварын тохиолдол бага хувьтай байсан Венесуэль, Гайти улсуудад вирус маш хурдацтай тархаж эхэлсэн байна.

Бразил улс сүүлийн хэдэн хоног дарааллан нэг хоногийн доторх нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна. Тус улс сүүлийн өдрүүдэд хоногт 500-1000 гаруй хүнээ коронавирусээр алдаж байгаа юм.

Эх сурвалж: ВВС