Цаг үеийн мэдээ

Австралийн регбигийн шигшээгийн шилдэг тамирчдын нэг Бенжамин Маршалл бэлтгэлийн үеэр танил сэтгүүлч эмэгтэйтэй мэндлэх үедээ хацар дээр нь үнсжээ. Бэлтгэлийн үеэрх коронавирусээс сэргийлэх журмыг зөрчсөн түүнийг шууд тусгаарласан байна.

Түүний тоглодог Сиднейн “Wests Tigers” клубын мэдэгдэж байгаагаар “Seven Network” сувгийн сурвалжлагч Мишель Бишопт ковид-19-ийн шинжилгээ хийж, халдваргүй гэдгийг нь тогтоох хүртэл хагас хамгаалагч Маршаллыг тусгаарлалтад байлгах юм байна.

Австралийн регбигийн үндэсний лиг коронавирусний хөл хориотой холбогдуулан 10 долоо хоног завсарласны эцэст үйл ажиллагаагаа сэргээгээд байгаа юм. Гэхдээ халдвараас сэргийлж клубынхээ тамирчид болон гэр бүлийнхнээсээ бусад хүмүүстэй ойртож харьцахыг тамирчдад хориглоод байгаа юм.

Эх сурвалж: ВВС