Цаг үеийн мэдээ

      Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Johnson & Johnson” компани коронавирусний вакцины хүн дээр хийх эмнэлзүйн туршилтыг ирэх сарын сүүлчээр эхлүүлнэ.

     Эмнэлзүйн туршилтуудад АНУ, Бельгийн сайн дурын 1045 иргэнийг оролцуулахаар төлөвлөж байна.

     Ирэх онд коронавирусний 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэхийг зорьж байна гэж “Johnson & Johnson” компанийн тэргүүн Пол Стоффелс 5 дугаар сарын 10-нд мэдэгджээ.

    Тухайн үедээ тэрбээр эмнэлзүйн туршилтаа 9 дүгээр сард эхлүүлж, оны сүүлчээр үйлдвэрлэлээ эхлүүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн юм