Цаг үеийн мэдээ

1907 онд анх скаутын хөдөлгөөнийг үндэслэсэн Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэллийн хөшөөг жагсагчдаас хамгаалж түр хугацаанд буулгасан байна. Баден Пауэллийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч байсан хэмээн үзэж байгаа жагсагчид Английн Пул хот дахь түүний хөшөөг буулгаж, эвдэн сүйтгэхийг зорьж байгаа юм байна.

Америк цагдаа нарын гарт амиа алдсан өнгөт арьстан иргэн Жорж Флойдын үхлээс үүдэлтэй “Black Lives Matter” эсэргүүцлийн хөдөлгөөн Их Британид хүчтэй өрнөж байгаа юм.

 

Жагсагчид 17 дугаар зуунд амьдарч байсан Английн парламентын гишүүн, боолын худалдаачин Эдвард Колстоны Бристол хот дахь хөшөөг өнгөрсөн долоо хоногт буулгаж ус руу шидсэн юм. Үүний дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчид байсан хэмээн үзэж байгаа 60 гаруй хүний хөшөөг буулгах жагсаалтад оруулсан байна.

12 жилийн өмнө Пул хотод суурилуулж байсан скаутын хөдлгөөнийг үндэслэгч Роберт Баден Пауэллийн хөшөө энэхүү жагсаалтад багтсан юм байна.

 

Жагсагчид Баден Пауэллийг 19 дүгээр зууны сүүлээр Өмнөд Африкт алба хааж байхдаа Зулу үндэстний эсрэг цэргийн гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж байгаа юм. Харин түүний хөшөөг жагсагчдаас хамгаалж, түр хугацаанд буулгах шийдвэрийг Пул хотын зөвлөл шийдвэрлэсэн юм байна.

 

Эх сурвалж: ВВС