Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.09.02/ Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл :  "НҮБ-ын Хүүхдийн санд захиалсан томуугийн вакциныг 9 сарын 15-ны онгоцоор авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Томуугийн вакциныг хүлээж авснаас хойш 3 - 4 хоногийн дараа цэцэрлэгийн хүүхдүүд болон эмнэлгийн ажилтан, цэрэг, цагдаа, онцгойгийнхон гэх мэтчилэн хамгийн тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хүмүүсийг дархлаажуулах  ажлыг эхэлнэ. 

Цаашид Засгийн газрын хөрөнгөөр томуугийн вакцины тендер зарлаж, үлдсэн хүмүүс үе шаттайгаар дархлаажуулалтад хамрагдах боломж бүрдэнэ" гэлээ.