Цаг үеийн мэдээ

Дааврын өөрчлөлтөөс болж нүүрэн дээр батга гарах, бие галбирт өөрчлөлт орох, сэтгэл санаа тогтворгүйжэх зэрэг шинж тэмдгүүд өсвөр насныхан дунд илэрдэг. Үүнээс болж стрессдэх, гаднах дүр төрхдөө сэтгэл хангалуун бус байх тохиолдлууд бий болдог аж. Хэрэв танд уг асуудал тулгарсан бол доох зөвлөгөөг уншаарай.

Арьс арчилгааны бүтээгдэхүүний талаар тодорхой мэдлэгтэй байх

Thinking Think GIF by Baby Ariel - Find & Share on GIPHY

Гоо сайхан, арьс арчилгааны мэргэжилтэнгүүд өсвөр насныханд зориулсан энгийн олон зөвлөмжийг өгсөн байдаг. Интернетээр хайхад л маш олон төрлийн мэдээллүүд гарч ирнэ. Гялалзсан гоё савтай, элдэв зураг чимэглэлтэй бүтээгдэхүүнүүдэд татагдахаас илүүтэй дотоод найрлага, өөрийн арьсны онцлогт тааруулж бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. Буруу бүтээгдэхүүн сонгох нь арьсыг цочролд оруулах аюултай юм.

Эрүүл хооллох

Eating girl GIF on GIFER - by Arcanewarden

Юу иднэ, арьс түүнийг л илэрхийлж байдаг. Хооллолтондоо илүү их загас, сүү, уурагаар баялаг хүнс, өндөг, жимс жимсгэнэ, хүнсний ногоог багтааж байгаарай. Чипс, пицца, газтай ундаа, бургер, шарсан хуурсан хоол нь арьсны идээт үрэвслийг сэдрээдэг учраас аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Та ямар арьстай вэ?

freya mavor gif - Szukaj w Google | Freya mavor, Freya, Female character  inspiration

Арьсандаа тохирох бүтээгдэхүүн авч хэрэглэхээсээ урьтаж арьсны төрлөө оношлуулах хэрэгтэй. Ингэснээр өөрт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэж сурснаар арьсаа хамгаалах боломжтой юм. Гол нь хэт их химийн бодистой биш байгалийн гаралтай хөнгөхөн бүтээгдэхүүнүүдийг сонгохоо мартуузай.

Цэвэрлэгчээ зөв хэрэглэх 

How To Layer Your Skincare Products – The Right Way! | Blog | HUDA BEAUTY

Өглөө оройдоо нүүрээ зөөлөн цэвэрлэгчээр цэвэрлэж заншаарай. Хүчтэй гуужуулагч, химийн бодис ихээр агуулсан цэвэрлэгч хөөс хэрэглэх нь зөвхөн арьсыг эмзэгшүүлэх тохиолдол бий. Хуурай арьстай бол тодорхой хэмжээний чийгшүүлэгч агуулсан цэвэрлэгч хэрэглэх, тослог арьстай бол тосны найрлагагүй цэвэрлэгч хэрэглэх гэх мэт.

 Нарны тосны зохистой хэрэглээ

Sunscreen show camera GIF - Find on GIFER

Нарны тосыг өдөр тутамдаа түрхэхгүй бол арьс нөсөө толботой болж хөгшрөх үйл явц түргэсдэг. Гэрээсээ гарахдаа үргэлж нарны тос түрхэдэг дадалтай болоорой. Наранд гарахаас 15-20 минутын өмнө нарны тос түрхэх ёстой байдаг. Тогтмол хэрэглэснээр цаашдаа үрчлээ, улайлт, сэвх нөсөөнөөс сэргийлэх юм.

Батгаа бүү шах

Got It GIF - AlysonHannigan Zit Pimple - Discover & Share GIFs

Хэрвээ батганы асуудалтай байгаа бол оролдож шахах хэрэггүй. Учир нь дутуу шахвал бактери нь тархаж үсэрхийлж сорви үлддэг. Эхлээд хатаах хэрэгтэй байдаг.

Чийгшүүл

Putting On Face Mask GIF - Pampered FaceMask NightIn - Discover & Share GIFs

Өглөө орой бүр арьсаа чийгшүүлж байх нь маш чухал. Гүн чийгшүүлэх үйлчилгээтэй зөв тос хэрэглэснээр арьсны чинь дээд давхаргад байрлах чийгийг хангаж гэрэлтсэн өөгүй болоход том үүрэг гүйцэтгэдэг.

Унтахаасаа өмнө будагаа арилгах

Makeup-Removal-Gif-Massively-Optimised | Women's Own Magazine

Будагтай унтаж огтхон ч болохгүй. Арьс шөнийн тус амьсгалах боломжгүй байдаг бөгөөд арьсны нүхнүүдийг нь бөглөж бохирдол үүсгэдэг тул хичнээн ядарсан ч будгаа арилгахаас бүү залхуураарай.