Цаг үеийн мэдээ

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал COVID-19-ийн халдвар авсныг тус улсын Сүмогийн холбооноос өнөөдөр мэдэгдлээ. 1 сарын 4 нд үнэрлэх мэдрэмжинд өөрчлөлт орсон учир  PCR шинжилгээ өгч 1 сарын 5-нд хариу нь эерэг гарчээ. Одоогоор Хакүхо аваргын Миягино дэвжээний бөхчүүдийг PCR шинжилгээнд хамруулсан, цаашдаа эрүүл мэндийн байгууллагаас заавар зөвлөмжийг өгнө гэжээ. Өнгөрсөн 12 сард цолтой бөхчүүдтэй хамтран бэлтгэл хийсэн ба энэ тэмцээнд заавал барилдах шаардлагыг сүмогийн холбооноос тавьж байжээ. 

Эх сурвалж : nhk.or.jp