Цаг үеийн мэдээ

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Тэрбээр "Өнөөдөр шинээр 46 тохиолдол бүртгэгдсэн. Үүний хоёр нь Нэг хаалга-Нэг шинжилгээг хийх явцад илэрч нийт хүн амын дундаас 4 тохиолдол бүртгэгдээд байна. Хүн амын дундаас харьцангуй бага илэрч байна. Нийт 91.000 өрхөөс шинжилгээ аваад байна. Үлдсэн 44 тохиолдол нь тусгаарлалтад байсан хүмүүс" гэлээ.