Цаг үеийн мэдээ

УОК-оос коронавирусний цаг үеийн мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ТСА-ны дарга А.Амбасэлмаа : "ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан нэг хүн нас барсан. Энэ хүн нь 2021.02.14 нд оношлогдсон ба өчигдөр буюу хоёрдугаар сарын 17-ны өдөр 12:56-д биеийн байдал нь нэн хүнд байсан учраас нас барсан. Хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдар байсан. Коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан" гэлээ.