Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 30  тохиолдол бүртгэгдэж улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 2831 болсон. Үүнээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд 16-н хүнээс халдварын тохиолдол илэрсэн ба энэ нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн сүүлийн тохиолдлууд юм.

Тэгвэл "2-р сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 169 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна.