Цаг үеийн мэдээ

Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч, ахлагч С.Батцэнгэл Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойн өдрөөр 1101 удаа сонс эргэлээ. Гиннесийн амжилтыг бататгасан энэхүү бичлэгээ олон улсын төвд илгээж, баталгаажуулснаар тэрбээр гиннесийн амжилтын эзэн болж чадах юм. Ахлагч С.Батцэнгэл нь сонс эргэлтээс гадна холын зайн гүйлтээр хичээллэдэг нэгэн.