Цаг үеийн мэдээ

Монголын Авто мастеруудын холбоо, Дархан -Уул аймгийн Засаг даргын тамгын газар хамтран  “Чингис Мастеркросс-2022” уралдааныг өнөөдөр /2022. 03.19/ зохион байгуулж  байна.

22 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  УИХ--ын гишүүн М.Чимэдцэрэн агсны нэрэмжит тус тэмцээнд нийт 58 тамирчин оролцож төмөр хүлгийнхээ хурд хүчийг сорихоор Найрамдал талбайгаас хөдөллөө.  

Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Чингис Шар айраг ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр МNB спорт суваг,  Дархан-Уул аймгийн МТА, ФМ 89.5 радио ажиллаж байна. 

Уралдаан удахгүй эхлэхээр техникийн үзлэг явагдаж байна.