Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу 2022 оны 03-р сарын 20-ны өдөр "2022 оны шатрын насанд хүрэгчдийн улсын аварга  шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн"-ийг хамтран зохион байгуулах 2 талт гэрээнд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч "Фармон транспорт" ХХК-ны захирал Ж.Одонтуул нар гарын үсэг зурлаа.

Тэмцээн 2022 оны 05-р сарын 12-ноос 22 өдрүүдэд Хэнтий аймгийн төв Чингис хотноо болно.