Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Олимпизмын хөдөлгөөн тэр тусмаа олимпын медалийн буухиаг эхлүүлсэн, нэгэн жарны түүхтэй Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал гуравдугаар сарын 19-нд Тусгаар тогтнолын ордны бага танхимд боллоо. Монголын чөлөөт бөхийн спортоос төрсөн хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч болон олимп, ДАШТ-ий медальтнууд, ахмад зүтгэлтнүүд, МЧБХ-ны шүүгчдийн зөвлөл, 21 аймаг, 9 дүүрэг, Биеийн тамир спортын хороод, чөлөөт бөхийн дэвжээ, клубүүд, их дээд сургууль, мастеруудын холбооны 150 гаруй төлөөлөгч оролцов. Хэдийгээр хурал чөлөөт бөхөө хөгжүүлэх гэсэн өөр өөрийн үзэл бодолтой талуудын зөрчлөөс болж товлосон цагтаа эхэлж чадаагүй ч хурал даргалагч болон өмнөх удирдах зөвлөлийн гишүүдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл, чөлөөт бөхөө хөгжүүлэх гэсэн, хөгжлийг шинэ шатанд гаргах гэсэн талуудын чин сэтгэлийн тэмүүлэл, харилцан буулт, ухаалаг шийдвэрүүдийн хүчинд эв нэгдэлтэй, нэг зорилготой болж чадлаа.

Ингэснээр Монголын чөлөөт бөхийн холбооны холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга, удирдах зөвлөл, хяналтын зөвлөлөө санал нэгтэй сонгож холбооны цаашдын ажил үйлс эв нэгдэлтэй, чөлөөт бөхийн хөгжил амжилт, ялалтаар арвин байж Монгол түмнээ баярлуулсан олон сайхан амжилтыг хамтдаа бүтээнэ гэсэн итгэл дүүрэн эв нэгдлийн хурал боллоо гэж их хурлын төлөөлөгчид сэтгэл дүүрэн хурлаа өндөрлүүллээ. 

Хуралд оролцогчдын 100 хувийн саналаар Хоохорын Бадамсүрэнг сонгов. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Янгүгийн Содбаатар, дэд ерөнхийлөгчөөр Пунцагийн Гансүх, Намсрайн Батсайхан, Энхтайваны Батбаяр, ерөнхий нарийн бичгийн даргаар Азийн бөхийн холбооны генсек Пэлжээгийн Буяндэлгэр нар ажиллахаар болов. Түүнчлэн удирдах зөвлөлд 24, хяналтын хорооны зөвлөлд дөрвөн хүн багтсан юм. Хурлаар удирдах зөвлөлд дасгалжуулагчийн зөвлөл болон шүүгчдийн зөвлөлийн даргыг шууд оруулахаар шийдвэрлэсэн.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

1. Дашзэвэгийн Алтанхуяг

2. Бямбажавын Баттулга

3. Юнгэрэндоржийн Батсайхан

4. Гунгаагийн Баясгалан

5. Дашдондогийн Бямбасүрэн

6. Мөнхтогоогийн Бямбадорж

7. Буяндэлгэрийн Болд

8. Готовын Болдбаатар

9. Нанзадын Бүргэдаа

10. Баянмөнхийн Гантогтох

11. Намсрайжавын Дүгэрсүрэн

12. Ганзоригийн Мандахнаран

13. Хэнч-Яахавын Мөнх-Эрдэнэ

14. Сүхбаатарын Мөнхсүх

15. Лувсандоржийн Нямсүрэн

16. Гэлэгжамцын Өсөхбаяр

17. Чүлтэмсүрэнгийн Раднаабазар

18. Жамъянсүрэнгийн Түмэн-Аюуш

19. Лодойн Энхбаяр

20. Баяраагийн Наранбаатар

21. Оюунбилэгийн Пүрэвбаатар

22. Соронзонболдын Батцэцэг

23. Банзрагчийн Оюунсүрэн

24. Пэлжээгийн Буяндэлгэр

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД:

1. Цэвээнжавын Дуламсүрэн

2. Бямбасүрэнгийн Эрдэнэбаатар

3. Бадрахын Одончимэг

4. Лочингийн Мөнхчулуун