Цаг үеийн мэдээ

Монголын Үндэсний Шигшээ баг 23 тоглогч 7 албаны хүний бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан. Шигшээ багийн хувьд ирэх ОУХБХ-ны өдрүүдэд албан ёсны 2 нөхөрсөг тоглолтыг хийх юм. 3 сарын 23-ны өдөр Лаосын шигшээ багийн талбайд зочлон тоглох бол 29-ний өдөр Бангладеш улсад ээлжит тоглолтоо хийх юм. 

Тус хоёр багаас Лаосын шигшээ багтай хамгийн сүүлд учраа тааран тоглоход 4:1-ийн харьцаатай манай залуус талбайд нь буулган авч байсан юм. Тухайн тоглолтод гоолдож байсан Ц.Мөнх-Эрдэнэ, А.Нармандах болон Н.Наранболд нар энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ.