Цаг үеийн мэдээ

"Horizon Mountaineering Club"-ын гишүүн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ, сургалтын албаны дарга, Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав Европ тивийн ноён оргил Эльбрус уулын оройд амжилттай авирч, төвийнхөө туг далбааг мандуулаад ирлээ. 

Уулын спортын гавьяат тамирчин, ОУХМ, дэлхийн долоон ноён оргилд гарсан /Seven summiteer/ анхны Монгол хүн болох Б.Гангаамаа ахлагчтай тус баг хамт олон энэ сарын 15-ны өглөө 09:20 цагт Кавказын нурууны хамгийн өндөр цэг, далайн түвшнээс дээш 5642 метрт өргөгдсөн алдарт Эльбрусын оройд ийнхүү хөл тавьж, амжилтаа бататгасан байна.