Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Монгол Улс "Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенц"-д албан ёсоор нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байна. 2023 онд Олон улсын биологийн олон янз байдлын өдрийг дэлхийн улс орон бүр “Хэлцлээс Хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Уг өдрийг угтаж 5 дугаар сарын 16-19-ны өдрүүдэд дөрвөн салбар хуралдааныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам -наас салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын хандивлагч байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулж цаашид анхаарах, хэрэгжүүлэх асуудлын талаар онцлон хэлэлцсэн юм. 

Өнөөдөр /2023.05.22/ тус дөрвөн салбар хуралдааны мэдээлэл, зөвлөмжийг танилцуулах нэгдсэн хуралдааныг 

"Олон улсын биологийн олон янз байдлын өдөр Монгол орны биологийн олон янз байдал" нэрийн дор зохион байгуулж байна. 

Цаашид нэгдсэн болон салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд тусгах ажлыг идэвхжүүлж, олон нийтэд түгээхэд чиглэн ажиллах юм.