Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, аялж зугаалах газруудыг нэмэгдүүлэх, тэдгээрийг тохижуулах ажлууд хийгдэж буй. Энэ хүрээнд Дархан цаазат “Богдхан уул”, “Туул гол”-ын эрэг дагуу байгалийн тэнцвэрт байдлыг хадгалах мөн ой мод, ургамалд сөрөг нөлөө үзүүлж буй байгууламжуудыг буулгах, байгальд ээлтэйгээр нийтийн зориулалтаар тохижуулах тохижилтын ажлууд хийгдэж байна. 

Тодруулбал: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын замын алхах хэсэгт явган хүний зам талбайн тохижилт, амрах зугаалах хэсэгт сандал, сүүдрэвч, гадна тохижилтын тоноглол, амрах тохижилт, угтах хэсэгт үйлчилгээний байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, дугуйн зам, явган зам, авто зогсоол зэрэг тохижилтын ажлууд болон мод, зүлэг ногоон байгууламж нэмэгдүүлэх ажлууд тус тус хийгдэж нийтийн зориулалтаар тохижуулах тохижилтын ажил үргэлжилж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Нийслэлийн Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.