Цаг үеийн мэдээ

Америкийн алдарт дуучин Тэйлор Свифт Америкийн хотуудаар тойрон  “Eras Tour” аялан тоглолтоо хийж дуусжээ. 

Тэрээр тус аялан тоглолтын үеэр ажилласан ачааны машины жолооч нартаа 100 мянган ам.долларын чек бичиж өгсөн байна.

Энэ талаар Колорадо мужийн Денвер хотод төвтэй  “Shomotion” ачаа тээврийн компанийн Гүйцэтгэх захирал Майкл Шеркинбак 50 хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан. 

Манай жолооч нарын тухайд тайз засалтын тоног төхөөрөмжийг тээвэрлэн ажилласан. 

Жолооч нарын тогтсон бонус нь 5000-10000 ам.доллар л байдаг. 

Гэтэл энэ удаагийн 100 мянган ам.долларын чек үнэхээрийн итгэмээргүй өгөөмөр, амьдрал өөрчлөхүйц байлаа” гэж ярьжээ.