Цаг үеийн мэдээ

АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотод орон нутгийн цагаар 15:30 цагт зочид буудлын барилгад ахуйн хийн түлш дэлбэрч, 21 хүн бэртжээ.  Үүний сацуу төвийн ойролцоох гудамж, орон сууцанд их хэмжээний үнс нурам бургиснаас оршин суугчдыг өчигдөр буюу даваа гарагийн орой нүүлгэн шилжүүлсэн байна.

Тус хотын албаныхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоож чадаагүй  бөгөөд зочид буудал болон тухайн үед гудамжаар явж байсан хэдэн хүн өртсөн талаар мэдээлэх боломжгүй байгаа аж.

Форт Ворт хотын төвд ойролцоо байрлах тус зочид буудал өнгөрсөн тавдугаар сард тус хотын түүхэн барилгуудыг нэг болох Вагонерын барилгыг засварласны дараа нээгдсэн байна.

Тус барилгыг анх 1920 онд барьсан бөгөөд ”анхны олон шинж чанарууд” нь цагийн  явцад хадгалагдан үлдсэн гэж зочид буудлын вэбсайтад онцолжээ.

Эх сурвалж: abcnews.go.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа