Цаг үеийн мэдээ

Аляск Эйрлайнс компанийн 1282 дугаар нислэгийг үйлдэж байсан Боинг 737 Макс 9 загварын онгоц АНУ-ын Ореган мужийн Портлэнд хотоос хөөрөөд удалгүй даралт тогтворжуулах болох аваар ослын үед ашигладаг хаалга нь салж унасан явдал өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Уг явдлын дараа АНУ-ын Холбооны нислэгийн удирдах газар нислэг үйлдэж байгаа 171 ширхэг Боинг 737 Макс 9 загварын онгоцыг газардуулах шийдвэр гаргасан.

Аляск Эйрлайнсын онгоцны аваарын хаалга чухам яагаад салж унасныг тогтоохоор ажиллаж байгаа мэргэжилтнүүд салж унасан хаалганы хэсгийг Портлэнд хотоос олсон байна. Даваа гарагийн өглөө Портлэнд хотын сургуулийн багш Боб хашаанаасаа Боинг 737 Макс 9 онгоцноос салж унасан хаалгыг олсон байна.

Онгоцны аваарын хаалганы бэхэлгээ муу байснаас боолт нь салж унасан тул нислэг үйлдэхийг түр хориглож зогсоогоод байгаа Боинг 737 Макс 9 загварын 171  онгоцны хаалгануудын бэхлэлтийг дахин сайжруулж, засварласны дараа нислэг үйлдэл зөвшөөрлийг олгох тухай шинжээчид мэдээлжээ. Аляск Эйрлайнсын онгоцны хаалга нислэгийн үеэр салснаас хойш АНУ даяар 470 орчим нислэгийг цуцлаад байгаа юм. 

Эх сурвалж: BBC.com