Цаг үеийн мэдээ

АНУ-ын зүүн бүс нутагт өнгөрөгч мягмар гарагт буюу энэ сарын 9-нд хүчтэй цасан шуурга шуурч, 12 муж улсын 811.000 орчим айл өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүч тасарсан байна. Канзас муж цасан шуурганы аюулт үзэгдэлд хамгийн их хохирол амсаад байгаа бөгөөд  1137 удаагийн дуудлага бүртгэгдсэний 237 нь автомашины ослын дуудлага байжээ. Мөн Калифорни мужийн Тауэе нуурын цанын баазад цасны гулгалт үүсэж, 66 настай иргэн амь насаа алдсан байна.  Тус мужид өдөртөө -19 хэм, шөнөдөө -38 хэмд хүрч хүйтэрч, 2-5 инчийн хэмжээтэй цас орох төлөвтэй байгаа талаар мэдээллээ. Хамгийн сүүлд 1997 оны нэгдүгээр сард өдөртөө -16.5 хэм, шөнөдөө -23 хэмд хүрч хүйтэрсэн байна. 

Эх сурвалж: www.reuters.com

Орчуулсан: Б.Гэрэлзаяа