Цаг үеийн мэдээ

Автомашины экспортоор дэлхийд нэгдүгээр байр эзэлдэг Япон улс 2023 оны байдлаар Хятад улсад энэ байр сууриа алдахаар болж байгааг NHK зарлалаа. Өнгөрсөн онд Япон улс 3 сая 990 мянган автомашин экспортолсон бол Хятад 4 сая 410 мянган машин экспортолжээ. Хятад цахилгаан автомашин үйлдвэрлэлд өндөр амжилт олж байгаа нь энэхүү амжилтанд нөлөөлсөн байна. Хятадын экспорт Зүүн өмнөд Азиас гадна Европын орнуудад амжилттай хэрэгжиж байгаа аж.