Цаг үеийн мэдээ

Америкийн автомашин үйлдвэрлэгч Tesla компани арын камерын доголдолтой холбоотой шалтгаанаар 200 мянга орчим автомашинаа эргүүлэн татахаар болжээ.

Энэхүү шийдвэр нь арын камерын дүрсийг харуулахад саад болж буй “програм хангамжийн тогтворгүй байдал”-тай холбоотой гэж АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар /NHTSA/ баасан гарагт мэдэгдлээ.

Эргүүлэн татах машинуудад бүрэн автомат жолоодлогын системээр тоноглогдсон 2023 оны S, X, Y загварын автомашинууд багтаж байна.

Өнгөрсөн 12 дугаар сард Tesla автомат жолоодлогын горимыг ашиглах үед жолооч нарын анхаарлыг сулруулж болзошгүй системтэй холбоотойгоор хоёр сая гаруй автомашинаа эргүүлэн татах шийдвэрийг гаргаж байв.