Цаг үеийн мэдээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын ес дэх тулаанаа хийлээ. Тэрбээр Мохамед Сумаоротай энэ удаагийн тулаанаа хийсэн юм. Түүний өрсөлдөгч Мохамед Сумаоро Гвиней улсад төрсөн Канадын иргэншилтэй. 14 ялж, хоёр ялагдаад байсан. Найман үеийн турш манай тамирчин Э.Цэндбаатар илүүрхсээр 9 дэхь ялалтаа авлаа.

Э.Цэндбаатар мэргэжлийн бокст өмнө нь найман ялалт байгуулснаас дөрвийг нь хүнд цохилтоор өндөрлүүлсэн.

С.ОТГОН